IV бүлэг
Нийгэм, оюун санааны цэгцрэл, үнэт зүйл
Задралаас нэгдэл рүү — “Нэг Монгол”, орчин үеийн нүүдэлчин, жудаг, итгэлцэл.
Задралаас нэгдэл рүү: “Нэг Монгол”
“Нэг Монгол” гэдэг нь бүгд нэг бодолтой байх биш, харин үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, хөгжлийн суурь дээр нэгдмэл байр суурьтай байх үзэл санаа. Хөгжил бол эв нэгдэл, итгэлцэл дээр тогтдог цэгцрэх хөдөлгөөн.
Монгол жудаг — эдийн засгийн үнэ цэн
Жудаг (Integrity, Dignity, Honor) бол зөвхөн ёс суртахуун биш, эдийн засгийн капитал. Жудагтай компанид хөрөнгө оруулалт илүү ирдэг, итгэлцэл их байдаг. Мөнгө дуусаж болно, харин жудаг дуусвал Монгол дуусна.
Хохирогчоос ялагч руу
Бусдаас бурууг хайдаг хохирогчийн сэтгэл зүйгээс гарч, гарц хайдаг ялагчийн сэтгэлгээ рүү шилжих үндэсний эргэлт. “Би бол эх орныхоо эзэн” гэсэн эзний ёс суртахууныг иргэн бүрд суулгах.
Үл үзэгдэх дэд бүтэц: итгэлцэл
Эдийн засгийг хойш татаж буй зүйл мөнгө биш, харин үл итгэлцэл. Итгэлцэл багатай нийгэмд бүхнийг хянах, шалгах шаардлага гарч трансакцын зардал өснө. Итгэлцэл бол эдийн засгийн хамгийн хямд, үр ашигтай валют.
Энэ бүлгийн талаар асуух уу?
Цэгцрэх туслах нь y5s дээрх мэдээллийн санд тулгуурлан асуултад тань шууд урсгалаар хариулна.